Шаазан тосгуур
Шаазан тосгуур(shaazan tosguur) нь угаалгын өрөө, гал тогоонд ихэвчлэн ашиглагддаг ус тосох, зайлуулах зориулалттай керамик буюу шаазан эдлэл бөгөөд гараа угаах, сав суулга цэвэрлэх зэрэг ахуйн хэрэглээнд тохиромжтой.Сүүлийн үед ая тухтай байдал, таатай хэрэгцээнд нийцүүлэн давтагдашгүй өнгө, загвар гарсаар байна. эрүүл ахуй, байгаль орчинд ээлтэй ухаалаг шийдэл, тансаг, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гээд олон төрөл байдаг.


Шаазан тосгуур хийх үндсэн орц болон хэрэгсэл
Үндсэн материалууд
① Шавар (Clay, 粘土)
Уян хатан, хэлбэржүүлэхэд хялбар
Порцелан буюу шаазан бүтэц бүрдүүлэх үндсэн түүхий эд
Жишээ: Каолин шавар, бөмбөлөг шавар
② Кварц (Quartz, 石英)
Хатуулаг нэмнэ
Шатаах үед хэлбэр хадгалахад тусална
③ Фельдспар (Feldspar, 长石)
Шатаах температурыг бууруулахад тусална
Материалыг нэгтгэж, шилэн гялбаатай болгодог
④ Ус
Дээрх материалуудыг зуурмаг болгон холиход ашиглана
Бусад нэмэлтүүд
⑤ Шахах хэв (mold)
Шавар зуурмагийг хэлбэржүүлэхэд ашиглана
Нэг болон хоёр хэсэгтэй хэв байж болно
⑥ Шингэн Шаазан буюу Шаазан бүрхүүл (glaze, 釉料)
Тосгуурын гадаргууд түрхдэг гөлгөр, ус нэвтрүүлдэггүй бүрхүүл
Найрлага: цахиур, цайр, кальци, хөнгөн цагаан, титани гэх мэт.


Шаазан тосгуур хийх үйлдвэрийн процесс:
1 Үндсэн орц нь шавар, кварц, фельдспарыг усаар холих.
Тосгуур суултуур болон плита зэрэг шаазан эдлэлийг үйлдвэрлэх явц нь их төлөв адилхан байдаг. Эхлээд үндсэн орц, нэмэлт орцоо mixer төхөөрөмжид маш сайн холиж өгдөг.
2 Сайтар холигдсон бэлдэцээ тосгуур хийх тусгай бэлдсэн хэвэнд хийж өгнө.
Хэвэнд орж үндсэн хэлбэр дүрсээ авсан тосгуураа үйлдвэрийн орчны агаарын температурт талбиж, салхин сэнсээр үлээлгэж ус чийг нь алдагдуулна.
3 Үйлдвэрийн орчин хатаж ус чийгээ алдсан түүхий бүтээгдэхүүн шингэгн шаазан(glaze) буюу өнгөлгөөний шингэнийг амтомат шүршүүрээр жигд шүршин, түрхэж өгнө. Шингэгн шаазан(glaze) нь керамик эдлэлийн гадаргуу дээр түрхдэг шилэн бүрхүүл бөгөөд шатаах явцад хайлж, гялгар, хатуу, хамгаалалтын давхарга болж хувирдаг. Мөн бүтээгдэхүүний үндсэн бие, хээ болон будаг зэргийг шатаах явцад маш сайн барьцалдуулж өгдөг.
4 Үйлдвэрийн орчинд хатаж шингэн шаазан будаг авсан түүхий бүтээгдэхүүнийг хатаах цэхэд 10-15 минут өндөр температурт халааж ус чийг нь бүрэн алдагдуулна.
5 Хатаах цехнээс гарсаны дараа шатаах зууханд 25-30 минут 1200–1250°C орчим температурт шатааж тосгуурын үндсэн орц болон шингэн шаазанг 100 хувь барьцалдуулна.
6 Үйлдвэрийн орчны агаарын температурт хүргээж дараа нь эд анги болон гадаргуу бүрэн бүтэн байх эсэх чанарын шалгалт хийнэ.