хойшоо гаргалгаатай суултуур-khoishoo gargalgaatai suultuur

Хойшоо гаргалгаатай суултуур

Хойшоо гаргалгаатай суултуур(khoishoo gargalgaatai suultuur) нь ариун цэврийн өрөөнд хэрэглэгддэг хүний бие засах зориулалттай усны цэвэрлэх системтэй шаазан бүтээгдэхүүн юм. тэр нь WC өрөөний эрүүл ахуйг сахих чухал үүрэгтэй нойлын хэрэгсэл . БНХАУ-д доноо гаргалгаатай суултуур ашигладаг бол ОХУ , Монгол зэрэг улст хойшоо гаргалгаатай суултуур ашигладаг нь олонтой. нэршлийн хувьд Хойшоо хаялгатай суултуур гэж бас хэлдэг.

Хойшоо гаргалгаатай суултуур: Үндсэн орц, Нэмэлт болон Шахах хэв

хойшоо гаргалгаатай суултуур-khoishoo gargalgaatai suultuur
хойшоо гаргалгаатай суултуур-khoishoo gargalgaatai suultuur

Үндсэн материалууд

① Шавар (Clay, 粘土)

Уян хатан, хэлбэржүүлэхэд хялбар
Порцелан буюу шаазан бүтэц бүрдүүлэх үндсэн түүхий эд
Жишээ: Каолин шавар, бөмбөлөг шавар

② Кварц (Quartz, 石英)

Хатуулаг нэмнэ
Шатаах үед хэлбэр хадгалахад тусална

③ Фельдспар (Feldspar, 长石)

Шатаах температурыг бууруулахад тусална
Материалыг нэгтгэж, шилэн гялбаатай болгодог

④ Ус

Дээрх материалуудыг зуурмаг болгон холиход ашиглана

Бусад нэмэлтүүд

⑤ Шахах хэв (mold)

Шавар зуурмагийг хэлбэржүүлэхэд ашиглана
Нэг болон хоёр хэсэгтэй хэв байж болно

⑥ Шингэн Шаазан буюу Шаазан бүрхүүл (glaze, 釉料)

Суултуурын гадаргууд түрхдэг гөлгөр, ус нэвтрүүлдэггүй бүрхүүл
Найрлага: цахиур, цайр, кальци, хөнгөн цагаан, титани гэх мэт

Хойшоо хаялгатай суултуур: Үйлдвэрийн процесс

хойшоо гаргалгаатай суултуур-khoishoo gargalgaatai suultuur
хойшоо гаргалгаатай суултуур=khoishoo gargalgaatai suultuur

1 Үндсэн орц нь шавар, кварц, фельдспарыг усаар холих.

Тосгуур суултуур болон плита зэрэг шаазан эдлэлийг үйлдвэрлэх явц нь их төлөв адилхан байдаг. Эхлээд үндсэн орц, нэмэлт орцоо mixer төхөөрөмжид маш сайн холиж өгдөг.

2 Сайтар холигдсон бэлдэцээ  тусгай бэлдсэн хэвэнд хийж өгнө.

Суултуур доошоо болон хойшоо гаргалгаатай гэж хоёр төрөл байдаг, үйлдвэрлэлийн яг энэ шатанд хаашаа гаргалаатай байхыг шийдэг. Хойшоо гаргалгаатай хиймээр байгаа бол хойшоо гаргалгаатай хэвэнд хийнэ. Доошоо гаргалгаатай  хиймээрэ байвал доошоо гаргалгаатай хэвэнд хийнэ гэсэг үг. Хэвэнд орж үндсэн хэлбэр дүрсээ авсан суултуураа үйлдвэрийн орчны агаарын температурт талбиж, салхин сэнсээр үлээлгэж ус чийг нь алдагдуулна.

3 Үйлдвэрийн орчин хатаж ус чийгээ алдсан суултуурт шингэгн шаазан(glaze) буюу өнгөлгөөний шингэнийг амтомат шүршүүрээр жигд шүршин, түрхэж өгнө. Шингэгн шаазан(glaze) нь керамик эдлэлийн гадаргуу дээр түрхдэг шилэн бүрхүүл бөгөөд шатаах явцад хайлж, гялгар, хатуу, хамгаалалтын давхарга болж хувирдаг. Мөн суултуурын үндсэн бие, хээ болон будаг зэргийг шатаах явцад маш сайн барьцалдуулж өгдөг.

4 Үйлдвэрийн орчинд хатаж шингэн шаазан будаг авсан түүхий бүтээгдэхүүнийг хатаах цэхэд 10-15 минут өндөр температурт халааж ус чийг нь бүрэн алдагдуулна.

5 Хатаах цехнээс гарсаны дараа шатаах зууханд 25-30 минут 1200–1250°C орчим температурт шатааж бүтээгдэхүүний үндсэн орц болон шингэн шаазанг 100 хувь барьцалдуулна.

6 Үйлдвэрийн орчны агаарын температурт хүргээж дараа нь эд анги болон гадаргуу бүрэн бүтэн байх эсэх чанарын шалгалт хийнэ.

7 Гарч ирсэн эцсийн бүтээгдэхүүнд ус цэвэрлэгээний шалгалт хийнэ.

Савлага болон тээрлэлт

Хамаг сүүлд савлах, боодол баглаа. Суултуур нь шаазан бүтээгдэхүүндээ багтдаг тул савлагаа , боодол баглаа нь маш чухал байдаг. Олон давтан ачиж буулгахад хагарч эвдрэхгүй байх стандарт хангасан байх хэрэгтэй.

Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
Click outside to hide the comparison bar
Compare