Дотор модон хаалга
Дотор модон хаалга(dotor modon khaalga) нь байгалийн цэвэр модоор хийгддэг бөгөөд үзэмж сайтай, бат бөх чанартайгаас гадна дуу чимээ болон дулаан тусгаарлах чадвар өндөртэй тул айл гэр, албан байгууллага, үйлчилгээний газарт өргөнөөр хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Чанартай бүтээгдэхүүн нь интерьерийн дизайн, тав тухыг нэмэгдүүлж, таны гэрийн болон оффисын үнэ цэнийг дээшлүүлдэг оновчтой сонголт.


Дотор модон хаалга үнэ: юу тодорхойлдог вэ?
Дотор модон хаалга үнэ нь голдуу хаалганы хийц, ашигласан модны төрөл, хэмжээс, өнгөлгөөний түвшнээсээ хамаарч янз бүр байдаг. Гацуур, хуш, нарс, царс зэрэг төрөл бүрийн модоор хийсэн хаалганууд зах зээл дээр өөр өөр үнийн түвшинтэй байдаг тул хэрэглэгч хэрэгцээ шаардлага, төсөвт тохируулан сонгох боломжтой.
Үйлдвэрийн процесс:
Дотор модон хаалга хийх технологи тодорхойлно
1. Хэмжээгээр огтлох, зүсэх
Модон хаалга хийхэд эхлээд үндсэн түүхий эд болох модон хавтанг захиалгын хэмжээсийн дагуу Германы өндөр нарийвчлал бүхий HOLZMA төхөөрөмжөөр зүсч бэлтгэдэг. Энэ нь модны зөв ашиглалтыг сайжруулж, хаалганы хэмжээ бүрэн нарийн, чанарын шаардлагад нийцсэн байхыг баталдаг.
2. Хаалганы рам болон дүүргэлтийг бэлтгэх
Хаалганы их бие болох модон рам болон гадна талын хавтанг захиалагчийн хүссэн хэмжээ, загвараар бэлтгэнэ. Хаалганы дотор хөндий зайг бүрэн цул модоор дүүргэж өгснөөр дулаан хадгалах, дуу чимээ тусгаарлах чадвар илүү сайжирна.
3.Цавуугаар нааж, шахалт хийх
Модон рам, хавтан, дүүргэлтийг тусгайлан модны гаралтай, хүний биед сөрөг нөлөөгүй органик цавуугаар нэгтгэж наана. Үүний дараа өндөр температур болон өндөр даралтыг үүсгэх богино долгионы шахалтын төхөөрөмжөөр нэгэн цул бүтээгдэхүүн болгон шахаж үйлдвэрлэнэ.
4. Хөвөө ирмэг засварлах, хэмжээ стандартчилах
Шахалтаас гарсан хаалганы илүүдэл ирмэг, булангуудыг зориулалтын машинаар зүлгэн цэвэрлэж, стандартад нийцүүлэн төгс хэлбэрт оруулна.
5. Цоож, бариулын суулгалтын бэлтгэл
Хаалган дээр захиалгат цоож, бариулын нүх, нугасны ховилыг зориулалтын багаж хэрэгсэл ашиглан нарийн гаргана. Захиалгын дагуу гоёлын хээ, угалзыг урлан бүтээнэ.
6. Гар ажиллагааны өнгөлгөөний ажил
Үйлдвэрлэлийн явцад гарсан жижиг зураас, өө сэвийг гараар нарийн зүлгэж, хаалганы гадаргууг бүрэн жигд, толигор болгож өгдөг.
7. Будаг болон өнгөлгөөний олон шатны процесс
Модон хаалганы өнгийг жигд, бат бөх болгохын тулд олон үе шат бүхий будаг, өнгөлгөөний процессыг хэрэгжүүлдэг. Ингэснээр хаалга гадны нөлөөнд илүү тэсвэртэй болж, удаан хугацаанд гоёмсог төрхөө хадгална.
8. Тоосгүй орчинд хатаах
Сүүлийн шатанд хаалгыг тоос, бохирдол огт байхгүй, 30°C температур, агаарын чийгшил 40% орчим байхаар тохируулсан вакуум орчинд хатааж, бүтээгдэхүүний гадаргуу төгс цэвэр, жигд гөлгөр болдог.


Модон хаалганы тээвэрлэлт болон ачих, буулгахад анхаарах зүйлс
- Бүтээгдэхүүнийг зориулалтын модон хайрцаг эсвэл бат бөх картон хайрцагт савлаж, гадуур нь хамгаалалтын зөөлөвчөөр бүрж өгнө. Энэ нь хаалга тээвэрлэлтийн явцад зураас, гэмтэл үүсэхээс хамгаална.
- Тээврийн хэрэгсэлд бүтээгдэхүүнийг босоо байрлалаар ачна. Ингэснээр хаалганы хэлбэр алдагдахаас сэргийлнэ.
- Хаалганы завсар болон хооронд зай гаргахгүйн тулд зориулалтын хөөс, зөөлөвчөөр жийрэглэнэ.
- Ачиж буулгахдаа болгоомжтой, зөөлөн хөдөлгөөнөөр хийнэ. Гэнэтийн цохилт, доргилтоос хамгаалж, бүтээгдэхүүнийг чанарыг алдагдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
- Барааг агуулах болон тээврийн хэрэгсэлд оруулахдаа цаг агаарын тааламжгүй нөхцлөөс (бороо, цас, өндөр чийгшил) хамгаалах арга хэмжээ авна.