Уян хоолой буюу HDPE хоолой
Уян хоолой(uyan khooloi) нь ороомог атираат хэлбэртэй гадар тал ба гөлгөр гадруутай тодор талаас хослон бүтдэг. диаметр нь 20cm-120cm хүртэл үйлдвэрлэх боломжтой. уг хоолойн гадар талын ороомог атираат аржгар бүтэц нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зориулалттай, газрын хөрсөнд булах үед даралтыг даах чадвартай. Харин хоолойн дотор талын гөлгөр гадаргуутай. энэ нь усны урсгалын үрэлтийг бууруулж, урсгалыг бөглөрөл үүсэхгүй саадгүй болгох зориулалттай.


Уртын хэмжээ ба Холбох аргачлал
HDPE хоолой ихэвчлэн 6 метр урттайгаар үйлдвэрлэгдэх ба хоорондоо холболдож нэгэн бүхэл цогц болсноор ус дамжуулах боломжтой болдог. Харин барилгын орчинд уг хоолойнуудыг хооронд нь залгах үед эхний хоолойн сүүлийг дараагийн хоолойн толгой гадуур нь үмхэх байдлаар холболт хийгдэнэ. толгойн хэсгийн дотор талд буй зорилулалтын зэс утсыг цахилгаанаар халааж, хоёр хоолойг 100% барьцалдуулан бат бэх холбодог.


Уян хоолой ашиглалтын салбарууд:
Ундны усны шугам:
Эрүүл ахуйн шаардлагыг хангасан, зэврэхгүй, амт үнэр өгөхгүй
Хийн шугам (газ):
Шар өнгийн HDPE хоолойг хэрэглэнэ, PE100 материалтай
Бохир ус, хур усны шугам:
Химийн бодист тэсвэртэй, уян хатан чанар сайтай
Уул уурхай:
Лаг шавар, баяжмал дамжуулахад тэсвэртэй
Хөдөө аж ахуйн усалгааны систем:
Дуслын болон даралтат шүрших системд ашиглана.
Үер устай цаг агаарын нөгцөлд:
Үерийн ус зайлуулах зорилгоо ашигладаг.
HDPE хоолой хотын усан хангамж, хотын хий дамжуулах гэх мэт салбарт өргөн хэрэглэгддэг цемент хоолой, цутгамал төмөр хоолой, ган хоолойг шинээр орлуулан солиж болно.
Манай хуванцар хоолойг сонгох гол шалтгаанууд:
HDPE хоолой -60℃ -аас +60℃ хүрэх цаг агаарын өнцөлд ажиггүй ажиллана, 50 жилийн насжилттай.
Байгаль орчинд ээлтэй, удаан эдэлгээтэй материалтай.
Уян хатан, зэврэлтэнд тэсвэртэй, хөнгөн жинтэй.
Олон улсын чанарын стандартын дагуу үйлдвэрлэгддэг тул найдвартай, бат бөх холболт хийх боломжтой.