UV хавтан гэж юу вэ?
UV хавтан гэж юу вэ(uv khavtan gej yuu ve)? UV хавтан нь дотор заслын зориулалттай, тусгай технологиор үйлдвэрлэсэн бүрмэл хавтан юм. Энэ хавтан нь суурь шахмал хавтан эсвэл дунд зэргийн нягтралтай модон хавтангийн (MDF) гадаргуу дээр хэт ягаан туяа (UV – ultraviolet) ашиглан лак болон будгийг хатууруулж бүрэх технологиор хийгддэг.
Тусгай зориулалтын лак, будаг нь хэт ягаан туяаны тусламжтайгаар түргэн хатаж, хавтангийн гадаргууг зураас, цохилт, элэгдэлд тэсвэртэй болгодог. Үүний үр дүнд гялалзсан, тэгш, бат бөх гадаргуутай хавтан үүсдэг.
UV хавтан нь төрөл бүрийн хэлбэр, өнгө, загвартайгаар интерьер дизайнд уян хатан ашиглах боломжтой бөгөөд гал тогоо, тавилга, хана, таазны чимэглэл зэрэг олон зориулалтаар ашиглагддаг.


UV хавтан гэж юу вэ? онцлог шинж
Гялгар гадаргуу:
Толин гялбаатай, гөлгөр өнгөлгөөтэй. Орчин үеийн интерьер дизайн-д тохиромжтой.
Зураасанд тэсвэртэй:
UV бүрхүүл нь гадаргууг элэгдэл, зурааснаас хамгаална.
Чийгэнд тэсвэртэй:
Энгийн наалдамхай хавтантай харьцуулахад ус чийгэнд илүү тэсвэртэй.
Өнгөний тод байдал:
UV бүрхүүл нь өнгийг тод, хурц байлгаж хадгалдаг.
Байгальд ээлтэй:
Уламжлалт уусгагчтай будгуудтай харьцуулахад хорт нэгдэл (VOC) бага агуулдаг.


Хаана хэрэглэдэг вэ?
1 Гал тогооны шүүгээ
2 Хувцасны шкафны хаалга
3 Ханын гоёлын хавтан
4 Ариун цэврийн өрөөний тавилга
5 Оффисын тавилга зэрэг газар