Нарны эрчим хүчны Off grid систем гэж юу вэ?
Нарны эрчим хүчны Off grid систем(narnii erchim khuch Off grid sistyem) гэдэг нь төвийн эрчим хүчний сүлжээнээс тусдаа, бие даасан байдлаар нарны энергийг цахилгаан болгон ашигладаг технологийн цогц шийдэл юм. Энэхүү систем нь цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй бүс нутаг, алслагдсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд онцгой тохиромжтой.


Нарны эрчим хүчны Off grid системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:
Өрхийн хэрэглээнд зориулсан Off grid систем нь дараах үндсэн гурван хэсгээс бүрддэг:
1. Нарны зайн эрчим хүч цуглуулагч хавтан (Solar Panel)
- Нарны гэрлийг шууд хүлээн авч, цахилгаан энерги болгон хувиргах үүрэгтэй.
2. Инвертер буюу хувьсгагч (Inverter)
- Нарны хавтан болон хуримтлуураас ирсэн тогтмол гүйдлийг (DC) өрхийн хэрэглээнд ашиглах боломжтой хувьсах гүйдэл (AC) болгон хувиргана.
- Босоо болон хэвтээ хэлбэрийн төрөлтэй ба хөдөлгөөнтэй, зөөвөрлөхөд зориулсан дугуйтай загварууд байдаг.
3. Цахилгаан хуримтлуур буюу батарей (Battery)
- Нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг хадгалж, наргүй үед буюу шөнийн цагаар тогтвортой эрчим хүчээр хангана.
- Батарей мөн адил босоо болон хэвтээ загвартай, зөөвөрлөхөд зориулсан дугуйтай хувилбаруудтай.


Нарны эрчим хүчны Off grid системийн ажиллах зарчим:
1. Нарны зайн хавтан нь нарны энергийг өөртөө шингээж цахилгаан энерги болгон хувиргаад инвертер рүү дамжуулна.
2. Инвертер нь хоёр үндсэн үүрэгтэй ажилладаг:
- Тогтмол гүйдлийг хуримтлуулна: Нарны хавтнаас ирсэн тогтмол гүйдлийн цахилгааныг хуримтлуурт хадгална.
- Хувьсах гүйдэл рүү хувиргана: Хуримтлуулсан тогтмол гүйдлийг өрхийн хэрэглээнд тохиромжтой хувьсах гүйдэл болгон хувиргаж, гэрэлтүүлэг, хөргөгч, ус буцалгагч зэрэг ахуйн хэрэглээний төхөөрөмжүүдэд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Нарны эрчим хүчны Off grid системийг түгээмэл ашигладаг газрууд:
- Төвийн цахилгааны шугамаас алслагдсан айл өрхүүд, малчдын хот айл
- Жуулчны бааз, амралтын газар
- Шатахуун түгээх станцууд
- Тариалан эрхлэгчид болон мод үржүүлгийн газрууд
- Худаг, усалгааны системүүд зэрэг төрөл бүрийн алслагдсан бүс нутгуудад маш түгээмэл ашиглаж байна.


Нарны эрчим хүчны Off grid системийн давуу талууд:
- Эрчим хүчний төвийн сүлжээнээс бүрэн хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулна.
- Байгальд ээлтэй, сэргээгдэх цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглана.
- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, урт хугацааны ашиглалтын зардал бага байдаг.