чулуун хөвөн дулаалга-chuluun khovon dulaalga

Чулуун хөвөн дулаалга хэрхэн хийх вэ?

Чулуун хөвөн дулаалга хийх материал, багаж хэрэгслийг бэлтгэх

Чулуун хөвөн дулаалга(chuluun khovon dulaalga) хийх материал болон багаж хэрэгсэл нь дараах мэт байна.

Материал:

  • Чулуун хөвөн (хавтан эсвэл рулон)
  • Уур тусгаарлагч плёнк (хальс)
  • Гипсэн хавтан (дотор засалд ашиглавал)
  • Металл эсвэл модон рам
  • Хадаас, шруп, хавчаар, скоч

Чулуух хөвөн дулаалга хийх багаж хэрэгсэл:

Чулуун хөвөнгийн хутга
Дрилл, шрупны буу
Рулетка, харандаа
Тэгш ус
Бээлий, маск, хамгаалалтын шил

Карказ (рам) байгуулах

Хана, тааз, шалны аль хэсгийг чулуун хөвөн дулаалга хийх гэж байгаагаас хамааран модон эсвэл металл карказ барина.
Ихэвчлэн 40-60 см тутамд босоо болон хэвтээ профилуудыг суурилуулна.
Карказыг тэгш ус ашиглан шалгаж, бат бөх суулгана.

чулуун хөвөн дулаалга-chuluun khovon dulaalga

Чулуун хөвөнг зүсэх, суурилуулах

Чулуун хөвөнг суулгах хэсгийн хэмжээнээс бага зэрэг томоор (1-2 см илүү) хэмжиж зүснэ.
Зүссэн чулуун хөвөнг карказ хооронд зөөлөн шахаж оруулна.
Чулуун хөвөнг хавчаар, хадаасаар тогтоож бэхлэж өгч болно.

Уур тусгаарлах мембраныг бэхлэх

Чулуун хөвөнгийн гадуур уур тусгаарлагч плёнк татаж, агаар чийг нэвтрэхээс хамгаална.
Плёнкийг сайн чанарын скочоор оёдлыг давхар битүүмжилнэ.

Гадаргууг хаах, дуусгах

Карказ дээр гипсэн хавтанг хадаж, гадаргууг битүүмжилнэ.
Дотор засал хийх бол гипсэн хавтангийн оёдлыг замаскдаж, өнгөлнө.

Анхаарах зүйлс:

Чулуун хөвөнтэй ажиллах үед амны хаалт, бээлий, хамгаалалтын шил заавал хэрэглээрэй.
Дулаалгын материал норж болохгүйг анхаарч, барилгын дотор чийгшил үүсэхээс сэргийлнэ үү.

Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
Click outside to hide the comparison bar
Compare