плита үйлдвэрлэх процесс-plita uildverlekh protsiess

Плита үйлдвэрлэх процесс

Плита үйлдвэрлэх процесс(plita uildverlekh protsiess) нь бүтээгдэхүүний чанартай шууд холбоотой байдаг. плитаны түүхий материал, үндсэн орцыг стандартын дагуу сонгосны дараа ямар технологиор хэдэн шат дамжлагаар үйлдвэрлэж байна гэдэг бол уг бүтээгдэхүүний чанарын тодорхойлолт юм. Хятадаас Монгол руу худалдаалагдаж буй плитаны ангилалд Guang Dong плита, Shan Dong плита гэх бүдүүвч ойлголт чихэнд сонсогдог. гэхдээ яг ямар технологиор үйлдвэрлэсэн плита вэ гэдэгт хариулсан мэдээлэл бага болохоор энэхүү нийтлэлийг хүргэж байна. Плитаны чанар, хэлбэр, өнгө нь дараах технологийн шат дамжлагаар хийгддэг:

Яагаад плита гэж?

Урт эдэлгээтэй, элэгдэлд тэсвэртэй
Өнгө загварын өргөн сонголттой
Чийг, усны хамгаалалт сайтай
Суурилуулахад хялбар, олон төрлийн гадаргууд тохиромжтой

плита үйлдвэрлэх процесс-plita uildverlekh protsiess

1. Шаврын бэлдцийн найруулга: өнгө, зориулалтаас хамаарч орц өөрчлөгдөнө. шалны плита үйлдвэрлэх үү хананы плита үйлдвэрлэх үү гэдгээс хамаарч үндсэн орц болох шавар өөр өөр найрлагаар орох болно.

2. Хуурайшуулах: яг ямар плита хийх вэ гэдгээ тогтсоны дараа шавар болон бусад нэмэлт бодисыг холигч төхөөрөмжид сайтар холж, стандартын дагуу миксэрдэж өгсний дараа түүнд агуулагдаж буй чийгийг гаргахын тулд өндөр хэмд халаах төхөөрөмжөөр хатааж, чийггүй хуурайшуулж өгнө.

плита үйлдвэрлэх процесс-plita uildverlekh protsiess
плита үйлдвэрлэх процесс=plita uildverlekh protsiess

3. Хэвшүүлэх: 10,000 тонн даралттай машинд шахаж плита хэлбэрт оруулна. энэ нь плитаны чанарыг тогтоодог хамгийн чухал үйлдвэрлэлийн шат дамжилга юм.

4.Өнгөлгөө хийх (Glaze): шингэн плитаг өндөр даралт аваад гарч ирсэн плитанд жигд түрхэнэ. энэ нь плитаны өнгө болон гадаргуу ямар байхыг шийдэх үйлдвэрийн явц.

плита үйлдвэрлэх процесс-plita uildverlekh protsiess
плита үйлдвэрлэх процесс

5.Хатаах: 200 метр урттай хатаах зуухад 200°C-т 20–30 минут хатаана. энэ нь бүтээгдэхүүнд агуулах чийгийг гадагшлуулах болон хатаж үндсэн хэлбэрээ авах зориулалтай.

6.Зураг, Хээ, текстур өгөх: Автомат том хэмжээтэй принтерээр хүссэн зураг, хээг тавина. хэрвээ танд ямар нэгэн хэвлүүлэхийг хүссэн Зураг, Хээ, Текстур байвал захиалгын дагуу өгөхөд мөн хийж өгөх бүрэн боломжтой.

плита үйлдвэрлэх процесс

7.Шатаах: 400 метр урттай шатаах зуухад 1200°C өндөр температурт 40–50 минут шатааж бат бөх болгоно. энэ үед өнгөн давхаргын шингэн плита болон үндсэн давхарга барьцалдаж нэг цог бие болно.

8.Хөргөлт ба амралт: Агааржуулсан үйлдвэрийн орчинд 24 цаг байлгана.

9.Чанарын шалгалт: Тусгай шаардлагын дагуу шалгаж баталгаажуулна.

10.Савлах, боох: Эцсийн шат(Плита үйлдвэрлэх процесс гэж үздэг).

Плитаны хэмжээ

Плитаны хэмжээ нь Плита үйлдвэрлэх процесс өмөн нэгэнт төлөвлөгдсөн байх хэрэгтэй (захиалагч хэрэглэгч).

600×300 mm, 600×600 mm, 600×1200 mm, 750×1500 mm, 800×400 mm, 800×800 mm, 900×1800mm, 1200×1200 мм, 1200×2700 mm зэрэг бйадаг.

Плита хийх түүхий эд ба орц найрлага

Үндсэн түүхий эдүүд:

Каолин шавар (Kaolin): Уян хатан чанар, бат бөх байдал нэмэгдүүлнэ
Жонш (Feldspar): Нягтрал сайжруулж, хайлах температурыг бууруулна
Кварц (Quartz): Хатуулаг нэмэгдүүлнэ, элэгдэлд тэсвэртэй болгоно
Шавар (Clay): Хэлбэржүүлэхэд хялбар болгоно
Алюминий хүдэр (Bauxite): Элэгдэл, цохилтонд тэсвэр нэмнэ

Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
Click outside to hide the comparison bar
Compare