Цэвэр усны PE хоолой
Цэвэр усны PE хоолой(tsever us pe khooloi) нь тусгай зориулалтын полиэтилен-ээр үндсэн орц түүхий материал болгоон шахах аргачлалаар үйлдвэрлэсэн хуванцар ус хангамжийн хоолой. умд цэвэр ус дамжуулах салбарт ашиглах нь олонтой. хоолойн диаметр нь 2cm-63cm хүртэл байдаг. ихэвчлэн 6 метр урттайгаар үйлдвэрлэгдэх ба хоорондоо холболт амар хийгдэг. орчны доргилт болон хэлбэлзэлд тэсвэртэй, хагарал үүсэхгүй. Тодорхой температур ба даралтын орчинд 50 жилээс дээш хугацаанд аюулгүй ашиглах боломжтой.


Цэвэр усны PE хоолойн онцлог шинж
Хими, цахилгаан, исэлдүүлгч бодист тэсвэртэй
PE хоолой нь Калийн перманганат(KMnO₄)зэрэг зарим исэлдүүлэгч бодисоос бусад химийн бодист тэсвэртэй, цахилгаан-химийн зэврэлтэнд өртдөггүй. Үүнээс гадна элэгдэлд тэсвэртэй, хоргүй, тунадас үүсгэдэггүй, бактери үржихгүй.
Уян хатан чанартай холболт гагнахад хялбар
Хоолойн уян хатан чанар сайн, цохилт даах чадвар өндөр, гадны хүчний нөлөөгөөр амархан гэмтэхгүй. холбож гагнасан хэсгийн бат бөх чанар хоолойн их биетэй адил тул хөрсний шилжилт, хүчний нөлөөгөөр задарч хагарахгүй.
Хоолойн жин хөнгөн, холбож гагнахад хялбар, угсрахад дөхөм, холболтын ажлын бүтээмж өндөртэй, зардал багатай. Бага диаметртэй хоолойг ороон хадгалах боломжтой.
Үндсэн хэрэглээ:
Хот, суурингийн цэвэр усны шугам сүлжээ
Нүүрсний уурхайн агааржуулалтын хоолой
Ашигт малтмал тээвэрлэх хоолой
Төвлөрсөн халаалтын хамгаалалтын хоолой
Давслаг ус, идэмхий шингэний дамжуулах хоолой
Газрын тос, химийн бүтээгдэхүүний шугам
Ариутгах татуургын хоолой
Хөдөө аж ахуйн усалгааны систем гэх мэт.

Давуу талууд:
Зэврэлтэнд тэсвэртэй
Хөнгөн, тээвэрлэх, угсрахад хялбар
50 хүртэл жилийн эдэлгээтэй
Гагнах боломжтой (бут гагнуур, электрофьюж гагнуур)
Хаагуур ч тахийлгаж угсарч болох уян хатан чанартай