Хөнгөн цагаан сэндвич хавтан
Хөнгөн цагаан сэндвич хавтан(sendvich khavtan) нь барилгын гадна талд суурилуулах зориулалттай, дулаан хадгалалтын өндөр үзүүлэлттэй, орчин үеийн фасадны шийдэл юм. Гадна талаараа 0.8мм-ээс 1.2мм зузаантай хөнгөн цагаан метал давхаргатай ба дотор талдаа 3см-ээс 10см хүртэлх чулуун хөвөнгийн дулаалгатай. Энэхүү бүтэц нь бусад төрлийн дулаалгатай фасадаас барилгын дулаан хадгалалтыг 20%-иар илүү сайжруулдаг онцгой давуу талтай.


хөнгөн цагаан сэндвич хавтаны онцлох чанарууд:
1, Өндөр дулаан хадгалах чадвартай:
Чулуун хөвөн дулаалгатай учир хүйтэн болон дулаан улиралд барилгын дотоод температурыг тогтвортой байлгадаг.
2, Цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй:
Зэврэлт болон нар, салхи, бороонд өнгөө алдахгүй, бат бөх бүтэцтэй тул Монголын эрс тэс цаг агаарт маш тохиромжтой.
3, А зэрэглэлийн галын хамгаалалттай:
Галд тэсвэртэй чулуун хөвөн дулаалга, металл гадаргуу нь барилгын галын аюулгүй байдлыг өндөр түвшинд хангана.
4, Ус чийгнээс хамгаалагдсан:
Хоёр хажуу ирмэгтээ полиуретан бүрхүүлтэй тул ус, чийг нэвтрүүлэхгүй бөгөөд энэ нь фасадны дулаалгын материалыг гэмтэхээс хамгаалдаг.
(Полиуретан бүрхүүл нь фасадны ирмэг хэсгээр ус, чийг нэвтрэхээс бүрэн хамгаалж, дулаалгын материалыг хуурай байлган, чанар эдэлгээг уртасгадаг.)
5, Хөнгөн жинтэй, угсрахад хялбар:
Хөнгөн цагаан металл гадаргуутай тул хананд нэмэлт ачаалал өгөхгүй. Тусгай зориулалтын угсралтын ховилтой учир маш хурдан хугацаанд, хялбархан угсрагддаг.
6, Цемент болон давуу хосолсон арын бүтэцтэй:
Цемент болон даавууны нийлмэл давхарга нь чулуун хөвөн дулаалгыг механик гэмтлээс хамгаалж, бат бөх байдлыг нэмэгдүүлдэг.
(Цемент ба даавууны хосолсон бүтэц нь чулуун хөвөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, механик болон гаднын нөлөөллөөс хамгаалах давуу талтай.)


Үндсэн үзүүлэлтүүд:
- Гадна металл давхаргын зузаан: 0.8мм – 1.2мм
- Чулуун хөвөн дулаалгын зузаан: 3см – 10см хүртэл
- Өнгөний сонголт: Цайвар, цагаан, шар зэрэг олон өнгөний сонголттой
- Эдэлгээний хугацаа: 50 жил хүртэл баталгаат хугацаатай
- Үнэ өртөг: Ердийн хөнгөн цагаан металл хавтангаас илүү хямд, хэмнэлттэй.
- Барилга байгууламжийн гоёмсог өнгө үзэмжийг бүрдүүлнэ