Плита наах арга – Бэлтгэл ажил ба аргачлал
Плита наах(plita naakh arga) нь гадаргуугийн бэлтгэлээс эхлэн нарийн шалгуур шаарддаг ажил юм. Зөв аргачлалаар наасан плита нь удаан эдэлгээтэй, үзэмжтэй болдог.
Плита наах бэлтгэл ажил:

- Плита наах гадаргуу нь тэгш, цэвэрхэн, хуурай, хагаралтгүй байх ёстой. Гадаргууг тоос шороо, өөх тос, будаг зэрэг барьцалдах чадвар бууруулах зүйлээс сайтар цэвэрлэнэ.
2. Шинээр шавардсан хананд плита наах бол шавардлага бүрэн хатаж, гадаргуу бутрахгүй, тогтвортой болсон эсэхийг шалгана.


3. Хуучин ханан дээр плита наахад гадаргуу шинэ ханатай адил стандарт хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадаргуу тэгш, бат бөх, цэвэр байх шаардлагатай.
4. Ариун цэврийн өрөө зэрэг чийг ихтэй орчинд гадаргуу дээр ус тусгаарлагч тусгай давхарга түрхэхийг зөвлөдөг.


5. Гадаргууг утас, усан тэгшлэгч, рейк шугам ашиглан тэгш байдлыг заавал шалгана.
Плита наах аргачлал:
Плитаг наахдаа ихэвчлэн цементэн зуурмаг болон плитаны зориулалтын цавуу гэсэн хоёр аргаар наадаг. Үүнд:
Цементэн зуурмаг ашиглах арга:
Гол төлөв шалны плитанд тохиромжтой.
Плитаны цавуу ашиглах арга:
Ханын плитанд илүү тохиромжтой бөгөөд цэвэр, хурдан, илүү бат бөх барьцалддаг.
Зөв аргачлал сонгох нь плитаны хэрэглээний нөхцөл, орчноос шууд хамаардаг тул тухайн талбайн онцлогт тохируулан ашиглах нь зүйтэй.