Суултуурын бөглөөс гаргах аргууд
Суултуурын бөглөөс гаргах(suultuurin bogloos gargakh) хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хялбар аргуудыг хүргэж байна. Эдгээр арга нь мөнгө хэмнэсэн, хурдан бас үр дүнтэй тул ашиглаж үзээрэй.
Төмөр өлгүүр ашиглах арга:


Хатуу зүйл санамсаргүй суултуурт унаж бөглөрсөн бол гэртээ байдаг хувцасны төмөр өлгүүрийг ашиглаарай. Эхлээд өлгүүрийг сунгаж урт болгон хэлбэрт оруулна. Дараа нь үзүүр хэсгийг нь бага зэрэг нугалан суултуурын хоолой руу оруулж унагаасан зүйлээ олох хүртлээ урагш, хойш хөдөлгөнө. Хэрэв зөөлөн зүйл бөглөсөн бол өлгүүрийг шулуун болгон хоолой руу оруулан, удаа дараа хутгах хөдөлгөөн хийснээр бөглөрсөн зүйлийг задлаж, усаар шахаж гаргах боломжтой.
Хүнсний скоч бөглөөс гаргах арга:


Нэг ширхэг хүнсний зориулалттай скоч бэлдэж, суултуурын амыг хэд хэдэн давхарлан битүү бооно. Амсар болон завсруудыг сайтар дарж битүү орчин үүсгэх шаардлагатай. Бүр илүү бат бөх болгохыг хүсвэл наалтын скочоор давхарлан ороож болно. Ингээд ус татах товчийг дарвал усны даралтаас болж скоч бүрхүүл овойж дээш босно. Энэ үед нь гараараа доош дарснаар доторх даралт нэмэгдэн бөглөөс хоолойгоор гарна. Эцэст нь скоч бүрхүүлийг авч, дахин нэг удаа ус татахад суултуурын бөглөөс бүрэн гарна.
Хуванцар сав ашиглах арга:
Ундааны савны ёроолыг хайчилж авна. Үлдсэн хэсгийг нь гараараа бариад суултуурын амсар луу хийн дээш, доош хөдөлгөн сорох маягаар татах үед хүчтэй даралт үүсч, бөглөрсөн зүйл хурдан гардаг. Хэрэв бохир ус гартаа хүргэхээс эмээвэл резинэн бээлий өмсөж болно. Бас нэг арга нь хуванцар савны амсар луу мод оруулж, эргэн тойрныг нь хэрэггүй цаас зэргээр чигжиж, гадуур нь скочоор бат бөх бооно. Энэ савтай модоо суултуурын хоолой руу хүчтэй хэд хэдэн удаа дарж түлхвэл бөглөөс амархан гарна.
Гялгар ууттай сойз ашиглах арга:
Хоёр ширхэг гялгар уут бэлтгэнэ. Дараа нь суултуур угаах зориулалттай сойзны толгой дээр уутыг давхарлан углаж, (алчуур болон бүс нэмж ороосон ч болно)скоч эсвэл уяагаар чанга бэхэлнэ. Ингээд сойзыг суултуурын амсар луу хэд хэдэн удаа хүчтэй хөдөлгөж дарвал усны хүчтэй даралт үүсч бөглөрсөн зүйл хурдан гардаг. Энэ арга маш үр дүнтэй байдаг.
Суултуурын бөглөөс гаргах хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хялбар аргуудыг энд хүргэлээ. Суултуурын бөглөөс гаргах бусад аргуудыг бас туршиж үзээрэй..