Панел Радиатор-Панелан паар
Панел Радиатор(panel radiator) нь бойлер болон дулаан хангамжийн төвийн шугамаас ирсэн халуун усаны илчийг оффис, орон сууц зэрэг барилга байгууламжид өндөр үр ашигтайгаар,жигд тарааж, өрөөний температурыг тогтвортой байлгадаг илчний дамжуулах төхөөрөмж.


Бид танд Герман технологиор бүтээгдсэн, Хятад-Германы хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрийн чанартай радиаторыг танилцуулж байна.
Үндсэн онцлог
- Цайрдсан ган хавтан (зузаан: 1.2 мм) – зэврэлтэнд тэсвэртэй
- Оролт/гаралтын холболт – дулааны шугамд хялбар холбогдоно
- Доторх ус түгээх хоолой, эрэг, цех – жигд халаалт, усыг чөлөөтэй нэвтрүүлэх
- Герман технологийн гагнуур – өндөр бат бөх чанар
- Даралтын болон доргилтын туршилт – аюулгүй ажиллагааг баталгаажуулна
- Гадаргууг автомат шүршиж будах технологи – жигд өнгөлгөө, гадаад үзэмж


Давуу талууд
1. Хоёр талын холболттой – дулаан шугамд аль ч талаас холбогдох боломжтой, аль ч талаар нь суурлуулах боломжтой
2. Компакт хийцтэй – бага зай эзэлдэг, жижиг өрөөнд ч төгс тохирно
3. Дулааныг жигд тараана – бүх хэсэгт дулаан тэнцвэртэй тархана
4. Интерьерт зохицолтой дизайн – цэмцгэр, орчин үеийн загвар
5. Температур тохируулагчтай – Тэмпературыг хүссэнээрээ тохируулан хянах боломжтой
6. 20 жилийн баталгаа – стандартын дагуу үйлдвэрлэгдсэн
Яагаад панел радиатор сонгох хэрэгтэй вэ?
• Орон сууцны дулааны хангамжийг үр дүнтэй сайжруулна
• Суурилуулалт, холболт хийхэд хялбар
• Бат бөх, эдэлгээ удаан
• Дуу чимээгүй, аюулгүй ажиллагаа
• Эрчим хүч хэмнэдэг, хэрэглээний зардлыг бууруулна