SPC шал гэж юу вэ?
SPC шал гэж юу вэ(spc shal gej yuu ve)? SPC шал нь шохойн чулуу, PVC хуванцар болон тусгай нэмэлт бодисыг өндөр даралт, өндөр температурт шахаж хийсэн дэвшилтэт шалны материал юм. Энэ нь орон сууц, оффис, худалдааны талбай зэрэг бүхий л дотоод засалд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд бат бөх, ус, дулаан, механик элэгдэлд өндөр тэсвэртэй байдлаараа онцлогтой.


SPC шал гэж юу вэ? давуу талууд:
1, Ус чийгэнд тэсвэртэй:
SPC шал нь чийглэг орчинд (гал тогоо, угаалгын өрөө, бассейн гэх мэт) төгс тохирно.
2, Механик элэгдэлд өндөр тэсвэртэй:
Энэ шалны гадаргуу нь тусгай хамгаалалтын бүрхүүлтэй учир зураас, элэгдэлд тэсвэртэй, урт хугацааны эдэлгээтэй.
3, Угсрахад хялбар:
Click-lock холболтын системтэй тул цавуу, наалдамхай бодис шаардлагагүй, хурдан бөгөөд хялбар угсрагддаг.
4, Гал болон химийн бодисын нөлөөнд тэсвэртэй:
SPC шал нь галын эрсдэлээс хамгаалж, химийн бодис, тоосжилт зэрэгт тэсвэртэй байдаг.
5, Тав тух, гоо зүйн мэдрэмж өндөр:
Зөөлөн мэдрэмжтэй, дулаан тусгаарлах чанар сайтай, байгалийн модон шал шиг мэдрэмжийг өгнө.


Бүтэц ба үйлдвэрлэлийн процесс:
SPC шалны гол бүрэлдэхүүн хэсгүүд нь шохойн чулуу (шохой), хуванцар (PVC) болон нэмэлт найрлагуудаас бүрддэг бөгөөд дараах үе шатуудаар үйлдвэрлэгдэнэ:

1. Материал бэлтгэл
Шохойн чулуу болон хуванцар, бусад нэмэлт орцыг нунтаг хэлбэрт оруулан өндөр даралт, өндөр температурын дор шахаж, хавтан хэлбэртэй болгоно.
2. Гадаргууны бүрэлт хийх:
SPC хавтанд өнгө, зураг, хээ, текстур болон хамгаалалтын гадаргууны бүрхүүлийг нэгэн зэрэг өндөр даралтаар шахаж нэгтгэнэ.
3. Хөргөх үйл явц:
Өндөр температураас гарч ирсэн хавтанг хөргөх систем (салхин сэнс болон усан хөргөлтөөр)-ээр дамжуулан зөөлөн байдлаас хатуу бат бөх хавтан болгон хувиргана.
(Яагаад усан хөргөлт ашигладаг вэ? SPC хавтанг усаар хөргөх нь материалын жигд хатуулаг, хэмжээсийн тогтвортой байдлыг хангахын тулд зайлшгүй шаардлагатай байдаг.)
4.Дуу чимээ тусгаарлах үе наах:
Хавтанд дуу чимээ болон доргилтыг бууруулах зөөллөгч давхаргыг нэмнэ.
5.Савлагаа:
Бэлэн болсон SPC хавтанг зориулалтын сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэн гаргана.