Чулуун хөвөн нягт, зузаан, өндөр, өргөн
Чулуун хөвөн нягт(chuluun khovon niagt) гэдэг нь нэг куб метр (м³) чулуун хөвөнгийн жинг килограмм (кг/м³)-аар илэрхийлсэн үзүүлэлт юм.
Нягтралын утга нь:
- Чулуун хөвөнгийн бүтцэд агуулагдах эрдэс утаснуудын (минерал файберуудын) нягтшил, шахалтын хэмжээг тодорхойлно.
- Энэ үзүүлэлт өндөр байх тусам чулуун хөвөн нь илүү хатуу, бат бөх болж, механик даралтанд тэсвэртэй болно.
- Мөн дулаан тусгаарлах, дуу чимээ шингээх чадварт нөлөөлнө.


Чулуун хөвөн нягтийн нөлөөлөх хүчин зүйлс:
Дулаан тусгаарлалт:
Нягтрал өндөр байх тусам дулаан дамжуулалт буурч, дулаан хадгалах чадвар сайжирдаг. Гэхдээ хэт өндөр нягтралтай бол дулаан тусгаарлалтын чадвар буурдаг талтай байдаг учир зориулалтдаа тохирсон оновчтой нягтралыг сонгох шаардлагатай.
Дуу чимээ тусгаарлалт:
Дуу чимээг илүү сайн тусгаарлахын тулд дунд зэргийн нягтралтай чулуун хөвөнг ашигладаг (40-100 кг/м³ орчим).
Галд тэсвэртэй чанар:
Ерөнхийдөө чулуун хөвөн өндөр нягтралтай байх тусам галд тэсвэртэй шинж чанар нь нэмэгддэг.
Механик бат бөх байдал:
Нягтрал өндөртэй чулуун хөвөн хавтан нь илүү бат бөх, хэлбэрээ алдахгүй, гадны механик ачаалалд сайн тэсвэртэй байдаг.
Түгээмэл хэрэглэгддэг нягтийн утга ба хэрэглээ:
Нягтрал (кг/м³) | Ерөнхий хэрэглээний зориулалт |
30-50 кг/м³ | Дулаан тусгаарлах, ханын хоорондох тусгаарлалт |
50-80 кг/м³ | Гадна фасадны дулаалга, дээврийн дулаалга, дуу тусгаарлагч |
80-120 кг/м³ | Шалны дулаалга, галд тэсвэртэй хана, дээврийн механик ачаалалтай хэсэг |
120+ кг/м³ | Техникийн тусгай хэрэглээ (өндөр ачаалалтай барилга байгууламж) |
Чулуун хөвөн нягтрал дүгнэлт
Нягтрал нь чулуун хөвөнгийн жин, бат бөх чанар, дулаан ба дуу тусгаарлах чадвар, галд тэсвэрлэх чанарыг тодорхойлдог үндсэн үзүүлэлт юм. Тиймээс тухайн хэрэглээний зорилго, нөхцөлдөө тохируулан зөв нягтралтай чулуун хөвөнг сонгох нь чухал.
Борлуулалт сайтай бүтээгдэхүүний өргөн,өндөр, зузаан
Бүтээгдэхүүн-Нягтрал | Хэмжээ(mm) | Нэгж | Боодол/Нэгж |
ЧХ-80kg | 120*60*30 | Боодол | 5 cm / 6 ш/ Боодол 10cm / 3ш/ Боодол |
ЧХ-100kg | Боодол | ||
ЧХ-110kg | Боодол | ||
ЧХ-120kg | Боодол | ||
ЧХ-130kg | Боодол |
- Тодорхойлолт: Нэг боодолд 5cm зузаантай нь 6ш байна, харин 10cm зузаантай нь 3ш байна.
Үйлдвэрлэх процесс
Үндсэн түүхий эд нь базальт/Basalt玄武岩石/, доломит/Dolomite白云石/ гэх байгалийн чулуунууд байдаг. эдгээр үндсэн орцыг 1450°С-аас дээш өндөр температурт хайлуулж шингэн төлөвтэй болсоны дараа өндөр хурдаар эргэлддэг төхөөрөмж нь төвөөс зугтах хүчийг ашиглан хайлсан шингэн чулууг цувиж ширхэг хэлбэртэй зөөлөн мяндас шиг чулуун хөвөн гарган авдаг. Үүний зэрэгцээ тодорхой хэмжээний наалдамхай бодис, тоосноос хамгаалах тос, ус чийнээс хамгаалах бодисыг шүршиж өгдөг. дараа нь хэлбэрт оруулан хатаах, зүсэх, савлах зэрэг шат дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн болдог.
Бусад техникийн үзүүлэлтүүд (жишиг):
Дулаан дамжуулалт | λ = 0.035–0.045 Вт/м·К |
Ачаалал даах чадвар | өндөр |
Шатамхай байдал | A зэрэглэл (шатдаггүй) |