Хар фанер(khar paner) олон дахин ашиглагдах боломжтой, бат бөх чанартай, удаан эдэлгээтэй барилгын бетон цутгалтад ашигладаг зориулалттай материал.
| Standard Delivery (Signed for) | Delivered within 3-5 working days |
| Express Delivery (Standard Parcels) | Delivered within 1-2 working days |
| Extra-Large Parcels (Signed for) | Delivered within 3-5 working days |
| Furniture | Delivery usually takes place within 2 weeks. |
Free Shipping
Decor Outdoor offers free regular shipping on all orders shipped to residential or commercial addresses within the contiguous United States. Orders are delivered Monday through Friday (excluding holidays).Drop Shipping
We are an online-only luxury furniture and lighting boutique, and do not have a warehouse. Consequently, all orders are drop shipped directly from our manufacturers to your door. If your order includes items from more than one manufacturer, you will receive multiple deliveries. Because we are dependent on the on-hand inventory of our manufacturing partners, some items listed on our site may not actually be available right away. Please call us at 888.784.4644 or via our contact form with any stocking questions and we'll get in touch with the appropriate manufacturer for answers, before you place your order.Ground Shipping
Small parcel items ship regular ground via delivery services such as FedEx, UPS or DHL. Orders typically take 2-3 business days to process and in-stock items will usually be delivered 3-5 days from the date that they ship (depending on origin and destination). If there is a delay, you will be notified by email. No signature is required for standard ground shipping, so you may want to make arrangements to have packages brought inside soon after delivery, if you are unable to receive it in person.Дэлгэрэнгүй
Хар фанер
Хар фанер (Khar paner) нь барилгын салбарт ихэвчлэн бетон цутгалт хийхэд хэв хашмал болгон ашиглагддаг тусгай зориулалтын фанер юм. хэв хашмал хийхэд пум хавчуур төмөр, тулаас төмөрөөр бэхэлгээ байдлаар хослуулан ажилладаг. Түүний “хар” өнгө нь ихэвчлэн фенолын бүрхүүлтэй байгааг илэрхийлдэг бөгөөд хар цаас нь түүнийг усанд тэсвэртэй, олон дахин ашиглагдах боломжтой болгодог.
Хар модон фанер үйлдвэрлэх процесс
Фанер (Plywood) нь нимгэн зүссэн модон давхаргуудыг 90 градусын зөрүүтэйгээр нааж, өндөр даралтын нөгцөлд 30-40 минут хэвшүүлэн, шахаж хийдэг. уг процесс нь фанерийг бат бөхтэй чанартай, эдэлгээ сайтай болгодог. олон давхар бүтэц нь фанер хавтанд өндөр даац, хэлбэрийн тогтвортой байдал өгдөг тул барилгын салбарт өргөн хэрэглэгддэг.

Хар модон фанер хэрхэн ажилладаг вэ?
1. Хэвний угсралт: Хар фанерыг пум хавчуур төмөр дээр бэхэлж, хүссэн хэлбэрийн хэвийг бүтээнэ (хана, багана, шал гэх мэт).
2. Бетон цутгах: Фанерын дотор талд бетоноо цутгаж, хатахаар нь хэвээ салгаж авна. Хар фанер нь гадаргууг тэгш гөлгөр болгож өгдөг.
3. Дахин ашиглах: Хар фанерыг 5–20 удаа (чанараасаа хамааран) дахин ашиглаж болдог. Угсархад амархан, цаг хугацаа хэмнэдэг.
Фанерын үүсэл, түүх
Фанерын технологи анх эртний Египет, Грекээс гаралтай. Тэд модыг нарийн зүсэж, перпендикуляр чиглэлд давхарлан нааж ашигладаг байсан нь эдийн засгийн хэмнэлттэй, бат бөх материал бий болгох эхлэл болсон юм. Харин орчин үеийн стандарт фанер хавтангийн хэмжээ (1.22м х 2.44м) нь 1928 онд АНУ-д нэвтэрсэн.
Харин өнөөдийн байдлаар хар модон фанер хавтангийн хэжээ (1.22м х 2.44м) болон (0.915м х 1.830м) гэж байдаг.
Бүтэц, шинж чанар
Хар Фанерын даац, бат бөх байдал нь дараах хүчин зүйлсээс хамаарна:
• Давхаргын тоо
• Наах цавууны төрөл, чанар
• Ашигласан модны төрөл
Фанерын хэрэглээ – Олон талын зориулалттай материал
Фанер нь зөвхөн барилгын салбарт төдийгүй дараах олон чиглэлд хэрэглэгддэг:
Барилга: хана, шал, дээвэр, шат
Тавилга үйлдвэрлэл: ширээ, сандал, шүүгээ
Тээврийн хэрэгсэл: дотор салон бүрээс
Бетон цутгалт: тусгай зориулалтын фанер
Урлагийн бүтээл: тосон будгийн суурь хавтан
Тоглоомын талбай, спорт хэрэгсэл, хөгжим
Фанерын төрлүүд – Ямар фанер сонгох вэ?
Фанерыг үндсэндээ 3 төрөлд ангилна:
1. Хус модон фанер – нягтрал ~680 кг/м³
2. Холимог фанер – нягтрал ~620 кг/м³
3. Шилмүүст модон фанер – нягтрал ~460–520 кг/м³
Эдгээр фанерууд нь бат бөх чанар, жин, усанд тэсвэртэй байдал зэрэг шинж чанараараа ялгаатай бөгөөд таны хэрэгцээнээс шалтгаалан сонголт хийхэд тусална.
| Хэмжээ (MM) | Зузаан(MM) | Нэгж | KG/Багц | Багц/ширхэг | Ашиглах тоо | |
| 1 | 1220*2440 | 11mm | Ширхэг | 1300 | 75 | 8-10 удаа |
| 2 | 1220*2440 | 11.7mm | Ширхэг | 1300 | 70 | 8-11 удаа |
| 3 | 1220*2440 | 12mm | Ширхэг | 1300 | 70 | 8-12 удаа |
| 4 | 1220*2440 | 12.5mm | Ширхэг | 1300 | 65 | 8-13 удаа |
| 5 | 1220*2440 | 13mm | Ширхэг | 1300 | 65 | 8-14 удаа |
| 6 | 1220*2440 | 13.5mm | Ширхэг | 1300 | 65 | 8-15 удаа |
| 7 | 1220*2440 | 14mm | Ширхэг | 1300 | 60 | 8-16 удаа |
| 8 | 1220*2440 | 14.5mm | Ширхэг | 1300 | 55 | 8-17 удаа |
| 9 | 1220*2440 | 15mm | Ширхэг | 1300 | 55 | 8-18 удаа |
| 10 | 1220*2440 | 17mm | Ширхэг | 1300 | 50 | 8-19 удаа |

















