Суултуур нь ариун цэврийн өрөөнд хэрэглэгддэг хүний бие засах зориулалттай усны системтэй шаазан бүтээгдэхүүн юм. тэр нь угаалгын өрөөний эрүүл ахуйг сахих чухал үүрэгтэй.
Standard Delivery (Signed for) | Delivered within 3-5 working days |
Express Delivery (Standard Parcels) | Delivered within 1-2 working days |
Extra-Large Parcels (Signed for) | Delivered within 3-5 working days |
Furniture | Delivery usually takes place within 2 weeks. |
Free Shipping
Decor Outdoor offers free regular shipping on all orders shipped to residential or commercial addresses within the contiguous United States. Orders are delivered Monday through Friday (excluding holidays).Drop Shipping
We are an online-only luxury furniture and lighting boutique, and do not have a warehouse. Consequently, all orders are drop shipped directly from our manufacturers to your door. If your order includes items from more than one manufacturer, you will receive multiple deliveries. Because we are dependent on the on-hand inventory of our manufacturing partners, some items listed on our site may not actually be available right away. Please call us at 888.784.4644 or via our contact form with any stocking questions and we'll get in touch with the appropriate manufacturer for answers, before you place your order.Ground Shipping
Small parcel items ship regular ground via delivery services such as FedEx, UPS or DHL. Orders typically take 2-3 business days to process and in-stock items will usually be delivered 3-5 days from the date that they ship (depending on origin and destination). If there is a delay, you will be notified by email. No signature is required for standard ground shipping, so you may want to make arrangements to have packages brought inside soon after delivery, if you are unable to receive it in person.Дэлгэрэнгүй
Суултуур
Суултуур(suultuur) нь ариун цэврийн өрөөнд хэрэглэгддэг хүний бие засах зориулалттай усны системтэй шаазан бүтээгдэхүүн юм. тэр нь угаалгын өрөөний эрүүл ахуйг сахих чухал үүрэгтэй.
Үндсэн орц, Нэмэлт болон Шахах хэв
Үндсэн материалууд
① Шавар (Clay, 粘土)
Уян хатан, хэлбэржүүлэхэд хялбар
Порцелан буюу шаазан бүтэц бүрдүүлэх үндсэн түүхий эд
Жишээ: Каолин шавар, бөмбөлөг шавар
② Кварц (Quartz, 石英)
Хатуулаг нэмнэ
Шатаах үед хэлбэр хадгалахад тусална
③ Фельдспар (Feldspar, 长石)
Шатаах температурыг бууруулахад тусална
Материалыг нэгтгэж, шилэн гялбаатай болгодог
④ Ус
Дээрх материалуудыг зуурмаг болгон холиход ашиглана
Бусад нэмэлтүүд
⑤ Шахах хэв (mold)
Шавар зуурмагийг хэлбэржүүлэхэд ашиглана
Нэг болон хоёр хэсэгтэй хэв байж болно
⑥ Шингэн Шаазан буюу Шаазан бүрхүүл (glaze, 釉料)
Суултуурын гадаргууд түрхдэг гөлгөр, ус нэвтрүүлдэггүй бүрхүүл
Найрлага: цахиур, цайр, кальци, хөнгөн цагаан, титани гэх мэт
Үйлдвэрийн процесс:
1 Үндсэн орц нь шавар, кварц, фельдспарыг усаар холих.
Тосгуур суултуур болон плита зэрэг шаазан эдлэлийг үйлдвэрлэх явц нь их төлөв адилхан байдаг. Эхлээд үндсэн орц, нэмэлт орцоо mixer төхөөрөмжид маш сайн холиж өгдөг.
2 Сайтар холигдсон бэлдэцээ тусгай бэлдсэн хэвэнд хийж өгнө.
Суулруур доошоо болон хойшоо гаргалгаатай гэж хоёр төрөл байдаг, үйлдвэрлэлийн яг энэ шатанд хаашаа гаргалаатай байхыг шийдэг. Хойшоо гаргалгаатай хиймээр байгаа бол хойшоо гаргалгаатай хэвэнд хийнэ. Доошоо гаргалгаатай хиймээрэ байвал доошоо гаргалгаатай хэвэнд хийнэ гэсэг үг. Хэвэнд орж үндсэн хэлбэр дүрсээ авсан суултуураа үйлдвэрийн орчны агаарын температурт талбиж, салхин сэнсээр үлээлгэж ус чийг нь алдагдуулна.
3 Үйлдвэрийн орчин хатаж ус чийгээ алдсан суултуурт шингэгн шаазан(glaze) буюу өнгөлгөөний шингэнийг амтомат шүршүүрээр жигд шүршин, түрхэж өгнө. Шингэгн шаазан(glaze) нь керамик эдлэлийн гадаргуу дээр түрхдэг шилэн бүрхүүл бөгөөд шатаах явцад хайлж, гялгар, хатуу, хамгаалалтын давхарга болж хувирдаг. Мөн суултуурын үндсэн бие, хээ болон будаг зэргийг шатаах явцад маш сайн барьцалдуулж өгдөг.
4 Үйлдвэрийн орчинд хатаж шингэн шаазан будаг авсан түүхий бүтээгдэхүүнийг хатаах цэхэд 10-15 минут өндөр температурт халааж ус чийг нь бүрэн алдагдуулна.
5 Хатаах цехнээс гарсаны дараа шатаах зууханд 25-30 минут 1200–1250°C орчим температурт шатааж суултуурын үндсэн орц болон шингэн шаазанг 100 хувь барьцалдуулна.
6 Үйлдвэрийн орчны агаарын температурт хүргээж дараа нь эд анги болон гадаргуу бүрэн бүтэн байх эсэх чанарын шалгалт хийнэ.
7 Гарч ирсэн эцсийн бүтээгдэхүүнд суултуурын бөглөөс гаргах ус цэвэрлэгээний шалгалт хийнэ.
Савлага болон тээрлэлт
Хамаг сүүлд савлах, боодол баглаа. Суултуур нь шаазан бүтээгдэхүүндээ багтдаг тул савлагаа , боодол баглаа нь маш чухал байдаг. Олон давтан ачиж буулгахад хагарч эвдрэхгүй байх стандарт хангасан байх хэрэгтэй.