"100 ҮЙЛДВЭР" ТАЛААР

“100 үйлдвэр” компани нь БНМАУ-ын барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллага, компани болон хувиараа бизнес эрхлэгчид дэлхийн үйлдвэр гэгддэг БНХАУ-ын үйлдвэрүүдээс барилгын материал шууд худалдан авалт хийх явцад хурдан шуурхай уян хатан цогц үйлчилгээ үзүүлдэг үйлчлэгч тал.

Маркетингийн менежер

Яг үйлдвэр дээрээс зураг бичлэг авч зорилтод хэрэглэгчид мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэж байна

Борлуулалтын алба

Үйлчлүүлэгч бүрд борлуулагч менежер тулан ажиллаж, хүсэлт, захиалга зэрэгт зориулж цогц үйлчилгээ үзүүлдэг.

Олон улсын тээвэрлэлт

Олон улсын тээвэрлэлт Хятадын дотоодын үйлдвэрээс Эрээн зэрэг гаалийн хашаа руу тээвэрлэнэ.
үйлдвэр

МАНАЙ ДАВУУ ТАЛ

Манай компанийн худалдан авалтын менежер өмнөд Хятадын Гуан-Дүн мужийн үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт худалдан авалтын менежерээр зургаан жил ажижлласан туршлагатай, ажиллаж буй хугацаандаа Хятадын барилгын салбарын олонх брэнд болсон бүтээгдэхүүнтэй танилцаж, бодит төсөлдөө ашиглан тухайн бүтээгдэхүүнийг практикт хэрэглэж ойлголт авсан, олон үйлдвэртэй ажил хэрэгч харилцаатай, үйлдвэр болон бүтээгдэхүүний талаар илүү их судалгаа хийсэн түүхтэй.

Мөн Хэбэй, Хэ Нань, Шан Дүн зэрэг дунд бүс нутгаар байрлах барилгын материалын үйлдвэртэй байнгын найрсаг харилцаатай. эдгээр туршлагадаа суурилан чанартай барилгын материалыг Өвөр Монгол болон Монгол улсын хэрэглэгчид санал болгохыг эрмэлздэг.

БИДНИЙ ЗОРИЛГО

  • Харилцагч төвтэй, тогтвортой өсөлттэй, зах зээлийн судалгаагаар тэргүүлэгч, шинийг эрэлхийлэгч компани байх.
  • Иргэдийн урт хугацааны турш тав тухтай амьдрах барилга байгууламжийг цогцлох үйлст чанар сайнтай бүтээгдэхүүн нийлүүлэх.
  • Харилцагчдаа хүндэлж, тэдэнд сэтгэлээсээ үйлчилнэ. Шударга ёсыг эрхэмлэж, Үйлчлэгч,үйлчлүүлэгч хоёр талдаа ашигтай ажил хэрэгч үр дүнг чухалчилна. Өөрсдийгөө ямагт хөгжүүлж, бусдыгаа дэмжиж, хамтдаа бүтээнэ. Байгаль орчноо хайрлаж, тууштай хамгаална.

ХУДАЛДАН АВАЛТ ХЭРХЭН ХИЙГДЭХ ВЭ?

Манай хамт олон хэрэглэгчийн захиалгын дагуу сонирхож буй бүтээгдэхүүнд анхан шатны үнийн санал гаргах, худалдан авагч талын төсөлд хамтарсан судалгаа хийж, уг төсөлд төлөвлөгдсөн хөрөнгө санхүүд таруулж илүү ашигтай илүү чанартай яг тохирсон бүтээгдэхүүнийг санал болгоно.

Бид харилцагчийн захиалга их багаас үл хамааран хэрэгцээг хангахын тулд уян хатан байдлаар үйлчилгээ үзүүлдэг.

ӨРГӨН ТӨРӨЛ БҮРИЙН СОНГОЛТТОЙ

БНХАУ-ын төв засгийн газрын албан ёсны сайт (https://www.gov.cn/) Хятадын үндэсний статистикийн хорооны тоо баримтад үндэслэн, 2024 оны 8-р сарын 31-ний байдлаар Хятадын том дунд жижиг нийт үйлдвэрийн тоо 6.03 сая болсныг мэдээлж байсан.